Science DevelopmentAcceleratorScience Development Accelerator
Зуны сургууль

Онолын физикийн зуны сургууль 2026

Шинжлэх Ухааны Академийн Физик технологийн хүрээлэн CERN-ийн LHCb хамтын ажиллагаанд хамтрагч гишүүнээр элссэнтэй холбоотойгоор Онолын физикийн зуны сургуулийг 2026 оны 6-р сарын 29-нөөс 7-р сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Зуны сургууль өдөр бүр 10:00–16:00 цагийн хооронд явагдана.

2026.06.29 – 2026.07.02

Монгол Улсын Их Сургууль, I байр, 301 тоот

Тасалбар, бүртгэлтэй холбоотой асуудал гарвал хаягаар холбогдоорой.cernmongolia2026@gmail.com

Зуны сургуулийн илтгэгчид

  • Ц. Энхбат (Ph.D)

    Шинжлэх Ухааны Академи, Физик технологийн хүрээлэн

    Их энергийн физикийн салбарын эрхлэгч

  • Б. Баасансүрэн (Ph.D)

    Шинжлэх Ухааны Академи, Физик технологийн хүрээлэн

    Хүнд кваркийн судалгааны лабораторийн эрхлэгч

  • Ц. Гантөмөр (Ph.D)

    McGill University, МУИС-ийн Физикийн тэнхим

    Профессор

Зуны сургуулийн хуваарь

ОгнооЦагҮйл ажиллагаа
6-р сарын 2909:30–09:50Нээлтийн үг, танилцуулга
10:00–11:30Лекц 1: Проф. Ц. Гантөмөр (Кубитээс эгэл бөөмийн физик рүү)
11:30–12:00Цайны завсарлага
12:00–13:30Лекц 1: Др. Ц. Энхбат (Эгэл бөөмийн физик: онол ба симуляц)
13:30–14:30Үдийн завсарлага
14:30–16:00Лекц 1: Др. Б. Баасансүрэн (Их энергийн физик, өгөгдөл боловсруулалт ба машин сургалт)
6-р сарын 3010:00–11:30Лекц 2: Проф. Ц. Гантөмөр
11:30–12:00Цайны завсарлага
12:00–13:30Лекц 2: Др. Ц. Энхбат
13:30–14:30Үдийн завсарлага
14:30–16:00Лекц 2: Др. Б. Баасансүрэн
7-р сарын 110:00–11:30Лекц 3: Проф. Ц. Гантөмөр
11:30–12:00Цайны завсарлага
12:00–13:30Лекц 3: Др. Ц. Энхбат
13:30–14:30Үдийн завсарлага
14:30–16:00Лекц 3: Др. Б. Баасансүрэн
7-р сарын 210:00–11:30Лекц 4: Проф. Ц. Гантөмөр
11:30–12:00Цайны завсарлага
12:00–13:30Лекц 4: Др. Ц. Энхбат
13:30–14:30Үдийн завсарлага
14:30–16:00Лекц 4: Др. Б. Баасансүрэн

💻 Сүүлийн 2 лекц дээр өөрийн зөөврийн компьютер дээр MadGraph5 суулгаж авчирна уу.

Зуны сургуулийн хөтөлбөр

Ц. Энхбат (Ph.D)

Энэхүү лекцээр эгэл бөөмийн Стандарт моделийн гол ойлголтуудыг заана. Тухайн онолоос гарах физик үр дүнг туршилтаар хэрхэн шалгадаг, хөндлөн огтлолыг хэрхэн тооцдог зэргийг хамрана. Үр дүнгээ туршилттай тулган шалгах зорилгоор ашигладаг, олон нийтэд нээлттэй, үнэгүй MadGraph5 симуляцын тухай танилцуулж, LHC дээр Хигс, топ–антитоп кварк үүсэх үзэгдлийг жишээ болгон симуляц хийх хичээл орно.

Б. Баасансүрэн (Ph.D)

Энэхүү лекцээр CERN-ийн LHCb туршилтын үндсэн зорилго, бүтэц, судалгааны чиглэлүүдийг танилцуулна. LHCb нь b болон c кварк агуулсан бөөмсийн задралыг өндөр нарийвчлалтай хэмжих замаар Стандарт моделийн нарийн параметрүүдийг шалгах, CP зөрчил, ховор задрал, шинэ физикийн боломжит шинж тэмдгийг хайх зориулалттай туршилт юм. Лекцийн эхний хэсэгт LHCb детекторын үндсэн дэд системүүд, протон–протон мөргөлдөөнөөс үүссэн өгөгдлийг хэрхэн бүртгэж, trigger болон reconstruction алгоритмаар боловсруулдаг талаар тайлбарлана. Мөн өгөгдөл сонголт, background дарах арга, invariant mass distribution, signal extraction, branching ratio болон CP asymmetry хэмжилтийн үндсэн ойлголтуудыг авч үзнэ.

Ц. Гантөмөр (Ph.D)

Энэ богино хичээлээр квант механик ба бөөмийн физикийн үндсэн санаануудыг хоёр ба гурван төлөвт энгийн дискрет тоглоомон загваруудаар тайлбарлана. Кубитээс эгэл бөөмийн физик рүү шилжих замыг харуулна.