Зуны сургуулийн тухай
ШУА-ийн Физик технологийн хүрээлэн CERN-ийн LHCb хамтын ажиллагаанд хамтрагч гишүүнээр элссэнтэй холбоотойгоор Онолын физикийн зуны сургуулийг 2026 оны 6-р сарын 29-нөөс 7-р сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулна. Хичээл өдөр бүр 10:00–16:00 цагт явагдана.
Илтгэгчид
- Ц. Энхбат (Ph.D) – Эгэл бөөмийн физик: онол ба симуляц (MadGraph5)
- Б. Баасансүрэн (Ph.D) – LHCb туршилт, өгөгдөл боловсруулалт ба машин сургалт
- Ц. Гантөмөр (Ph.D) – Кубитээс эгэл бөөмийн физик рүү
Хуваарь, хөтөлбөрийг зуны сургуулийн хуудаснаас үзнэ үү.
Бэлтгэл
Сүүлийн 2 лекц дээр өөрийн зөөврийн компьютер дээр MadGraph5 суулгаж авчирна уу. Тасалбартай холбоотой асуудал гарвал cernmongolia2026@gmail.com хаягаар холбогдоорой.